Sunday, September 24, 2017

lecture 3

Мэдээлэл харилцаа холбооны технолог (МХХТ)-ийн эрх зүй

МХХТ нь хувь хүний өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөөлж, түүнчлэн дэлхий дахины нийгмийн хөгжил дэвшил, шинэчлэлд голлох үүргийг гүйцэтгэж байна. Ялангуяа мэдээлэлийг цуглуулах, хадгалах, боловсруулах, түгээх үйл ажилгааг цоо шинэ шатанд гаргаж, цааснаас тоон хэлбэрт бодит орчиноос виртуаль орон зайд шилжих боломжийг олгосноор хүний өдөр тутмын үйл ажилгааг илүү өргөн цар хүрээтэй, илүү түргэн шурхай, илүү оновчтой болгох шинэ стандарт шинэ горимыг бий болгож байна. Улс төр, нийгэм, эдийн засаг, хувь хүний бүх төрлийн өгөгдөл мэдээлэлийг компьютержсэн, төвлөрсөн мэдээлэлийн санд хадгалж, зохих байгууллага, хувь хүмүүст тодорхой мэдээлэлд хандах боломжийг бүрдүүлсэнээр мэдээлэлийг үр ашигтай ашиглах боломжийг нэмэгдүүлсэн.
Өнөөдөр даяарчлал, МХХТ-ийн хөгжил нь хүн төрлхтөнд олон давуу талыг авчирсан хэдий ч хууль эрх зүй, ёс зүйн болон нийгмийн төрөл бүрийн асуудал шинээр бий болсоор байна. Тухайлбал, хувь хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх байдал, мэдээлэлд хандах эрх, зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудал, хувийн ашиг сонирхол, соёлын ялгаатай байдал зэрэгтэй холбоотой төвөгтэй, шийдвэрлэх бэрхшээлтэй асуудлууд нэмэгдэх боллоо

МХХТ-ийн эрх зүйн зарим асуудлууд.

МХХТ-ийн хөгжил, ялангуяа шинэ технологи нь нийгэм эдийн засгийн бүхий л салбарт төдийгүй, хувь хүн, албан байгууллага, байгал орчинд хүчтэй нөлөөлж байна. Иймээс МХХТ-той холбоотой удирдан зохицуулах шаардлагатай шинэ төрлийн эрсдэл гарах магадлал улам бүр ихсэх болсноор хууль эрх зүйн орчинг шинэчлэх, боловсронгуй болгон шаардлага зүй ёсоор тавигдах болсон. МХХТ-ийн эрх зүйн хүрээнд авч үздэг гол асуудлуудаас авч үзье.

Мэдээлэл авах эрх, мэдээлэлийн эрх чөлөө

Мэдээлэл авах эрх, мэдээлэлийн эрх чөлөө  хэмээг санааг анх 1946 онд Нэгдсэн Үндэсний Байгуулга(НҮБ) анхны чуулганаар хүлээн зөвшөөрч Мэдээллийн эрх чөлөө бол хүний үндсэн эрх мөн хэмээн баталж, НҮБ-ын хүндэтгэн дээдэлсэн бүхий л эрх чөлөөний тулгын чулуу гэж заажээ. Энэ бол хүн бүр мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн аливаа аргаар эрж хайх, хүлээж авах, дамжуулах, түгээх эрх юм. Хүний суурь эрхийг хэн ч хязгаарлах , эсвэл хааж болохгүй. Мэлээлийн эрх чөлөө гэдэг ойлголтод олон нийтийн мэдэх эрх, мэдээлэл хүртэх эрх, мэдээлэл олж авах эрх, мэдээлийг нээлттэй болгох, мэдээллийг ил болгох зэрэг асуудал багтдаг. Үүний хамт мэдээллийн эрх чөлөө нь бидний эрхийг хэтрүүлж хэрэглэхээс сэргийлэхэд чиглэгдсэн хууль эрх зүйн болон ёс суртахууны хязгаарлалттай байдаг.
Энэ нь нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгийг үзэн ядсан, дайсагнасан ухуулга, суртал нэвтрүүлэх хийхийг хориглодог гэсэн үг. Манай улсад энэ асуудлыг 2001 онд батлагдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар зохицуулдаг.
МХХТ нь мэдээлэл хүртэх, олж авах, түгээх, мэдээллийг нээлттэй, ил тод болгох эрхийг хангах үндсэн хэрэгсэл болж чухал үүргийг гүйцэтгэж байгаа хэдий ч нөгөөтэйгүүр мэдээлэл авах эрхийг хэтрүүлж боломжийг олгох болсон. Иймд МХХТ-ийг өөрийн болон бусдын эрхийг хүндэтгэн зүй зохистой ашиглах шаардлагатай

Хувь хүний мэдээлэл, хувийн нууцаа хамгаалуулах эрх.

Тухайн хүнтэй холбоотой болон түүний хувийн шинж байдлыг тодорхойлж байгаа зүйлсийн хувийн мэдээлэл гэх ойлголтод хамруулдаг. Хувь хүний зөвшөөрөлгүйгээр түүний хувийн амьдралын тухайн мэдээллийг тараах, ашиглах, цуглуулах, хадгалхыг хориглодог. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт Хувь хүний нууцын тухай хууль-д Хувь хүний нууц  гэж Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ гэж заасан. Дээрх хуульд хувийн нууцыг дараах байдлаар ангилсан. Үүнд:
· Захидал харилцааны нууц
· Эрүүл мэндийн нууц
· Хөрөнгийн нууц
· Гэр бүлийн нууц
· Хуулиар тогтоосон бусад нууц
МХХТ улам боловсронгуй болж, түүний хэргэлээ өсөн нэмэгдэж, төрөл бүрийн цахим үйлчилгээ өдөр тутмын амьдралд түлхүү нэвтрэх болсноор хувь хүний мэдээлэлд хэрэглэгчийн нэр, нууц үг, цахим гарын үсэг, хурууны хээ зэрэг мэдээлэн нэмэгдэх болсон.
Цахим ертөнцөд, ялангуяа нийгмийн сүлжэнүүдэд өөрийн хувийн мэдээллээ нийтэд цацахгүй байх, аливаа хүсэлтийг сайтар нягтлан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах, мөн шаардлагагүй бүлэг, сүлжээнд бүртгүүлэхгүй байх хэрэгтэй.
Мэдээлэлийн аюулгүй байдал нь мэдээлэл болон мэдээллийн системд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашиглах, ил болгох, өөрчлөх, хуулах, устгах, мэдээллийн системийн үйл ажиллагааг тасалдуулах, зөвшөөрөлгүй хянан мөрдөхөөс хамгаалахыг хэлнэ. Энэ хүрээнд дараах үндсэн ойлголтууд багтана. Үүнд:
v Мэдээллийн халдашгүй байдал: мэдээллийн системд зөвхөн зөвшөөрөлтэй хэрэглэгч хандах боломжоор хангагдсан байна.
v Мэдээллийн бүрэн бүтэн байдал: мэдээлэл өөрчлөх, устгахаас хамгаалагдсан байна.
v Мэдээллийн хүртээмжтэй байдал: мэдээллийн системээс зөвшөөрөлтэй хэрэглэгч шаардлагатай үед мэдээлэл олж авах боломж бүрдсэн байна.
Мэдээллийн аюулгүй байдалын гол зарчим бол Зөв мэдээллийг зөв хүнд зөв цагт зөв хэлбэрээр хүргэх явдал юм.

Цахим хэлцэл

МХХТ, интернэтэд суурилсан үйлчилгээнүүд нь хувь хүн, байгууллагуудын хооронд шинэ төрлийн харилцааг бий болгосон хэмээн хэлж болно. Интернэтээр дамжуулан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, интернэт банкаар үйлчлүүлэх, цахилгаан, ус зэрэг хэрэглээнийхээ төлбөрөө интернэтээр хийх, инэрнэтээр сонин хэвлэл захиалах зэрэг үйлчилгээнүүд нь цахим харилцааг бий болгосоор байна. Иймээс 2011 онд монгол улсын иргэний хуульд цахим хэлбэрээр хийх хэлцэлтэй холбоотой 421 дүгээр зүйл:Цахим хэлбэрээр хийх нэгцэл  нэмэгдэж, холбогдох заалтуудад өөрчлөлт орсон. Ийнхүү цахим хэлцийг хуульчилснаар дотоод болон гадаад худалдаа, үйлчилгээнд өмнө нь гарч байсан бэрхшээлүүдийг шийдвэрлэж, гадаад дотоод худалдааны гэрээ байгуулах, худлдааны үйл ажилгааг хөнгөвчлөх, олон улсын худалдааны үйл ажилгаанд оролцох хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, дотоодын болон олон улсын түвшинд худалдаа эдийн засгийн хөгжлийг дэмжиж байна.

Кибер гэмт хэрэг

МХХТ бол хувь хүний үндсэн хэрэгцээ болох мэдээлэл болон мэдлэгийг олж авах, хуримтлуулах хэрэгцээг хангах хэрэгцэл юм. Өнөөдөр МХХТ-ийн хөгжил дэлхий дахины даярчлалаас үүдэн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хүний үндсэн эрхэд шууд болон шууд бусаар халдаж, хувь хүний болон нийгмийн амьдралд мэдээллийн ялгавартай байдал, тоон ялгаа, кибер гэмт хэрэг, мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууц зэрэгтэй холбоотой шинэ асуудал бэрхшээлийг гаргах болсон нь дэлхий нийтийн анхааралыг ихэд татах болжээ. МХХТ-ийн хурдацтай хөгжил нь үндэсний болон үндэстэн дамнасан шинэ төрлийн гэмт хэргүүд гарах шалтгаан болсон. Ийм төрлийн гэмт хэргүүд нь виртуаль ертөнцөд ямар нэгэн хил хязгаар, хязгааралтгүй үйлдэгдэж, дурын улс болон дэлхий дахинд нөлөөлж болзошгүй аюул заналхийллийг бий болгодог.
Кибер орон зай гэдэг нь интернэт, харилцаа холбооны сүлжээ,компьютерийн систем, үүрэн холбооны систем, түүнчлэн бизнес, дэд бүтэц, үйлчилгээний мэдээллийн системүүдийг агуулсан, мэдээллийн технологийн харилцан хамаарал бүхий сүлжээнүүд, тэдгээр сүлжээн дэх мэдээлэл, хүмүүсийн хоорондын харилцан холбоо юм. Кибер системүүдийн нэг онцлог бол тэдгээрт төрөл бүрийн дүрэм үйлчилдэг, хууль эрх зүйн орчин учир дутагдалтай, хэрэглэгч дурын системд нэгдэх болон түүнээс гарах эрх нь нээлттэй байдаг уян хатан шинж. Энэхүү шинж нь хэрэглэгчийг зохисгүй үйлдэл, зөрчил гаргах боломжийг олгодог. Үүнд, онлайн гүйлгээндтатвар ногдуулахгүй байх нь бизнэсийн үйл ажиллагаа болон улсын төсөв бүдүүлэлтэд нөлөөлөх, террористууд вэб хуудсыг хүчирхийлэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаандаа ашиглах, өөр өөр соёлтой хүмүүс интернэтээр өөрсдийн үзэл бодол, итгэл үнэмшлээ хэт чөлөөтэй солилцсоноор үл ойлголцол, улмаар бодит амьдрал дээр үймээн самуун гарах зэрэг олон жишээг дурдаж болно.Кибер ертөнц нь бидний амьдран буй бодит ертөнцийн хажууд зэрэгцэн байдаг боловч түүнээс тусдаа орших үйл ажиллагааны талбар гэж хэлж болно. Кибер ертөнцөд үйлдэгдэж буй гэмт хэрэг болон компьютерийн гэмт хэргийг кибер гэмт хэрэг гэдэг. Энэ төрлийн хэргийг тодорхой хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал, компьютерийн мэдээлэл, програмыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх, компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах, компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаарнэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах, вирустай программзохион бүтээх , ашиглах тараах гэмт хэргүүдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлгийнКомпьютерийн мэдээллийн аюулгүй байдалын гэмт хэрэг гэсэн зүйлээр зохилцуулсан байдаг.

No comments:

Post a Comment