Оюуны өмчид шинэ бүтээл, утга зохиолын болон уран сайхны бүтээл, худалдаанд хэрэглэдэг тэмдэг, нэр, дүрс зэрэг оюуны бүтээлүүд хамаардаг. Оюуны өмчийг хоёр хэсэг болгож ангилдаг.
Үүнд: Аж үйлдвэрийн өмч (шинэ бүтээлийн патент, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, газар зүйн заалт).
Зохиогчийн эрх (Роман, тууж, шүлэг яруу найраг, жүжгийн зохиол гэх мэт утга зохиолын бүтээлүүд; кино, хөгжмийн бүтээл болон зураг, уран зураг, гэрэл зураг гэх мэт уран сайхны бүтээл, мөн түүнчлэн уран баримал, архитектурын бүтээлүүд багтдаг).
Цаашилбал зохиогчийн эрхэд жүжигчдийн уран бүтээл, дуу авиа үйлдвэрлэгчдийн болон радио, телевизийн нэвтрүүлгийн эрх тус тус хамаарна.
Тоон оюуны өмч (digital property)-д өгөгдөл (мэдээлэл), интернэт хэрэглэгч болон тоон (дижитал) ертөнцийн хууль, тогтоомжууд хамаарах бөгөөд гэрээний болон оюуны өмчийн эрхийг багтаасан байдаг.
Мэдээ, өгөгдөл гэдэгт компьютерт (мөн цахим шуудан, баримт бичиг, хүснэгтэн мэдээлэл, зураг, аудио болон видео) ашиглагдаж, хадгалагдаж буй файлуудыг авч үзнэ. Эдгээр өгөгдөл нь мэдээлэл хадгалах төхөөрөмжид агуулагдана.
Нээлттэй ба чөлөөт эхийн програм хангамж
[з
Чөлөөт болон нээлттэй-эхийн програм хангамж Нээлттэй эхэд хамрагдах програм хангамж гэдэг нь хэн ч эх кодыг үзэх, судлах, үнэлэх дүгнэх болон шинэчлэн өөрчлөх боломжтой байдаг програм хангамж юм .Эх код нээлттэй байдаг учир хэн ч сайн дураараа програм хангамжийн дизайныг сайжруулах үйл ажиллагаанд оролцох боломжтой байдаг. Нээлттэй эхийн програм хангамж нь хувилах эрх нь хязгаарлагдмал байдаг, эх код нь хэрэглэгчдэд харагддаггүй патенттай өмчийн програм хангамжаас ялгаатай. НЭПХ-г ашиглахын давуу талууд нь ПХ бүтээх зардлыг бууруулах, хамгаалалт болон тогтвортой байдлыг өндөрсгөх, хэрэглэгчдэд өөрсдийн техник хангамжаа илүү сайн удирдах боломж олгодог зэрэг юм. Чөлөөт, нээлттэй эхийн үйлдлийн систем болох Linux болон Unix-н үйлдлийн систем нь өнөөдөр олон хүнд ашиг тусаа өгч, серверүүд, персонал компьютер, ухаалаг утсууд зэрэг олон төхөөрөмжүүлийг ажиллуулсаар байна.
No comments:
Post a Comment