ЛЕКЦ 1
СЭДЭВ: Өгөгдлийн сан
Хичээлийн
агуулга
Ø Өгөгдлийн сангийн үүрэг,
зориулалт
Ø Өгөгдлийн сантай ажиллах
Өгөгдлийн
сангийн үүрэг , зориулалт
Мэдээлэл гэдэг зүйл
хэмжээ хязгааргүй. Түүн дотроос тухайн үед өөрт хэрэгцээтэй
байгаа мэдээллийг зөв шүүж авна гэдэг хамгийн чухал зүйл юм.
Нягтлангийн програм,
сурагчдын мэдээллийн сан, хөгжүүлдэг тоглоомууд, статик вэбүүд гэх мэт маш олон зүйлс өөрсдийн гэсэн өгөгдлийн
сан буюу мэдээллийн баазтай. Жишээ нь бид
yahoo.com дээр шинээр хаяг нээлээ гэж бодъё. Угтаа бид yahoo.com -ийн
өгөгдлийн санд бүртгэлтэй болно.
Улмаар бидний хаяг давхцаж байгаа эсэхийг шалгаж давхцаж байвал
өөр нэр санал болгох зэргээр ашигладаг. Мөн хэн нэгний илгээсэн майл, харилцсан захиа зэргийг хадгалж байдаг. Энэ
утгаараа мэдээллийн үйлчилгээ үзүүлж буй газруудын хамгийн чухал зүйл бол мэдээллийн сан байдаг.
Тухайн үйлчлүүлэгчийн хүсэлтэд тохирох
мэдээлэл тэнд байх ёстой учираас өөрийн үйлчилгээ, зорилгод нийцүүлэн
мэдээллийн сангаа системчилж, баяжуулж, хайхад
илүү хурдан, юу ч хайсан олдохоор их мэдээлэлтэй, уян хатан гэх мэт хүчин
зүйлсийг тусган зохион байгуулдаг. Энэ бол яг л номын сан гэдэг шиг мэдээллийн
сан юм.
Өгөгдөл гэж юу вэ
Өгөгдөл гэдэг нь тоо
буюу тэмдэгтийн цогц юм.Жишээ.нь: 123, аав, нар
гэх мэт
Мэдээ гэж юу вэ
Мэдээ гэдэг нь ямарч
зорилгогүй цуглуулсан өгөгдөл. Жишээ нь: цас орох
Мэдээлэл гэж юу вэ
Мэдээлэл гэдэг нь
тодорхой зорилготойгоор ямар нэг хэрэгцээ шаардлагыг
хангахуйцаар боловсруулагдсан мэдээг хэлнэ.
Жишээ нь маргааш цас
орно. Дулаан хувцсаа өмсөөд гараарай гэх мэт
Ингэхээр өгөгдөл,
мэдээ, мэдээлэл гурав нь нэг нь нэгнээсээ урган гарсан бөгөөд мэдээ нь анхдагч мэдээлэл нь хоёрдогч болж байна. Аливаа өгөгдлүүд нь хоорондоо ямар нэг уялдаа
холбоотой байна.
Өгөгдлийн сан нь өөр
хоорондоо харилцан холбоотой өгөгдлүүдийн
цуглуулга юм. Өөрөөр хэлбэл олон хэрэглэгч олон зорилгоор ашиглаж болох
өгөгдлүүдийн цогцыг өгөгдлийн сан гэнэ.
Өгөгдлийн
сан нь хоорондоо логик
холбоо бүхий өгөдлүүдийн цогц юм. Олон хэрэглэгч олон
зорилгоор ашиглаж болох давуу талтай байдаг.
Тодорхой утга
агуулгатай, дүрсэлж болох мэдээллийг өгөгдөл гэнэ. Тухайлбал: хүний нэр, утас, хаяг, төрсөн он сар өдө.р гэх мэт ...
Тодорхой хэлбэл та
Бидний ашигладаг системүүд мэдээлэлүүдийг тодорхой бүтэц
бүхий хүснэгтэнд хадгалдаг ба үүнийг өгөгдлийн сан гэнэ.
Өгөгдөл нь ямар нэр, төрөл, бүтэцтэй өгөгдлийн санд хадгалагдахыг
заахыг өгөгдлийн сангийн бүтцийг
тодорхойлох гэж хэлнэ. Тухайлбал: Хүний нас нь тоогоор илэрхийлэгдэнэ, Төрсөн өдөр нь огноогоор, нэр нь үгээр
гэх мэтчилэн... Тодорхой мэдээлэл
гаргаж авахын тулд өгөгдлийн санд хайлт хийх, өгөгдлийн санг засварлах, мэдээлэл боловсруулах зэрэг үйлдлүүдийг
өгөгдлийн сангийн боловсруулалт гэнэ.
Харин тэрхүү хүснэгтэн
мэдээллүүддээ боловсруулалт хийн бидний хэрэгцээт мэдээллийг боловсруулан
гаргаж ирэх үйл явцыг өгөгдлийн сангийн боловсруулалт гэнэ.
Мэдээллийн
сангийн үүрэг зориулалт :
Ø Өгөгдлийг хуваан ашиглах боломж өндөртэй.
Ø Өгөгдөлд өөрийн эрхээр хандах боломж өөрөөр хэлбэл
нууцлалт, хамгаалалт сайн.
Ø Өгөгдлийн давхардлыг багасгах, өгөгдлийн тогтвортой
байдлыг хангах боломж.
Ø Өгөгдлийг найдвартай хадгалах
Ø Өгөгдлтйн төвлөрөлт олон хэрэглэгч хандах боломж өндөр
Ø Нийтэд түгээгдсэн стандарт байдал хяналт тавих боложтой.
Мэдээллийн сан
нь талбар (Fields), бичлэг (records) болон файлаас (File) бүрддэг. Талбар гэдэг нь багана бүхий мэдээлэл бөгөөд бичилт нь нэг мөрөнд байгаа нийт мэдээллийг хэлдэг. Нийт оруулсан мэдээллээ нэр өгч
сануулан, файл болгодог. Өөрөөр хэлбэл нэг мэдээллийн
санг файл гэнэ. Жишээлбэл: нэг байгууллага ажилчдынхаа телефон утасны жагсаалтыг мэдээллийн санд оруулсан бол
ажилчдын нэр, хаяг, утасны дугаар нь талбар болох бөгөөд эдгээр талбарын дор
оруулсан мэдээлэл нь бичлэг болдог. Ингээд
мэдээллийг сануулж нэр өгөхөд файл болж хадгалагдана.
Талбар нь тоо, текстний аль алинаас нь бурдэж болно. Мөн суулийн чер, ашиглагдаж байгаа мэдээллийн сангийн программийн тусламжтайгаар фото
зургыг ч нэг талбар болгон оруулах
боломжтой. Талбарт мэдээллийг заавал оруулах, оруулахгуй хоосон орхиж болох гэсэн 2 төрлөөр мэдээллийг бичиж оруулж болно. Өгөгдлийн сан нь мэдээлэл хайх, статистик
мэдээ гаргаж авахад хялбар байдгаараа давуу
талтай. Хувь хун өөрийн
гэсэн мэдээллийн сан нээж ашиглажболохоос гадна
дотоод сулжээнд байгууллагын
ажйлчид дундаа ашиглах боломжтой. Мөн вэб хуудсан дээр байрлуулсан мэдээллийн
сан руу ямар ч хун хаанаас
ч хандах боломжтой байдаг.
Ингэхээр өгөгдөл, мэдээ, мэдээлэл гурав нь нэг нь
нэгнээсээ урган гарсан бөгөөд мэдээ нь
анхдагч мэдээлэл нь хоёрдогч болж байна.
Аливаа
өгөгдлүүд нь хоорондоо ямар нэг уялдаа
холбоотой байна.
No comments:
Post a Comment